Тус номыг уншиж байхад хажуу дахь хүнээсээ нуумаар, нугдаймаар зарим хэсгүүд нь эрээ цээргүй. Заримдаа бүр цочроож орхино. Ямар ч сануулга үгүй, гоёл чимэггүй, өнгөлөн далдлаагүй. Шууд нүүрэн дундуур тасхийтэл үйл явдлууд нь өрнөнө. Энэ зохиол маш энгийн бичвэртэй, ихэнхдээ харилцан яриа, энгийн богино өгүүлбэрүүдээс бүтнэ. Түвэгтэй, нийлмэл өгүүлбэр ер нь таарахгүй. Уншихад ямар ч бүдрэх, дахин харах, эргэлзэх шалтгаан гарахгүй. Гэвч гэмгүй энгийн зүйлийн цаана ээдрээ нуугдаастай. Чухам ийм энгийнээр нүгэл буянг дэнслэн харуулж чадсанд энэ романы олон хэлнээ орчуулагдах амжилтын үндэс оршсон болов уу
-
Номын ангилал:
Сонгодог (Гадаадын уран зохиол)