1. Booklo.mn сайтийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг манай компани цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
1.1 Хэрэглэгчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн огноо, нас, хүйс оршин суугаа хаяг, шуудангийн хаяг, цахим гарын үсэг, захиалгын мэдээлэл, захиалгын үйл явц, банкны дансны дугаар, кредит болон дебит картын дугаар, захиалгын баталгаажилт, холбоо барих утасны дугаар, захиалгын болон гүйлгээний түүх,
1.2 Хэрэглэгчийн зээлийн мэдээлэл, зээл эргэн төлөлт, түүхийн мэдээллүүд;
1.3 “Booklo.mn” дээр хийгдсэн гүйлгээнд хамаарах хүлээн авагчийн нэр, мөнгөн дүн, шилжүүлгийн огноо, гүйлгээний баталгаажилтад хамаарах мэдээллүүд;
1.4 “Booklo.mn”-г хэрэглэх явц үүсэж буй бүртгэлийн, хэтэвчний мэдээлэл, таалагдсан барааны болон бусад цахим өгөгдлүүд;
1.5 Хэрэглэгч Facebook хаягаар “Booklo.mn”-д бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг Facebook (Meta)-аас цуглуулна. Энэхүү цуглуулах мэдээлэлд овог, нэр, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс г.м Хэрэглэгчээс нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд байх бөгөөд Хэрэглэгч Facebook-д нэвтрэх холбоосоор орж, нэр, нууц үгийг оруулснаар “Booklo.mn”-д бүртгэл үүснэ.
1.6 Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд
2. Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулах, ашиглах нөхцөл, хугацаа
Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулж, ашиглахгүй болно Үүнд:
2.1 Захиалгатай бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд;
2.2 Таны гар утсанд холбогдох цахим шууданд мэдэгдэл, мэдээлэл илгээх;
2.3 Хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлтийн үйл ажиллагаанд ашиглах;
2.4 Хэрэглэгчийн танин, баталгаажуулах үед;
2.5 Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг хянан шалгах явцад;
2.6 “booklo”-ийн мэдээллийн аюулгүй байдлыг хяналтыг сайжруулах, түүнд холбогдох тест хийх;
2.7 “booklo”-д програм хангамжийн хөгжүүлэлт хийж, түүнийг тестлэх ажиллагаанд;
2.8 “booklo”-д нэвтрүүлж байгаа шинэ бүтээгдэхүүн, болон модуль хөгжүүлэлтэд тест хийх;
2.9 Техникийн засвар хийх үед;
2.10 “booklo” хэрэглэгчийн судалгаа ба хяналтад зориулж нийт хэрэглэгч, захиалга г.м
2.11 Хэрэглэгчид шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар;
2.12 Хэрэглэгчид “Албан ёсны борлуулагч” нарын санал болгож буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хямдралын мэдээллийг хүргэхэд.
Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийг “booklo”-д бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх бөгөөд “booklo”-ийн бүртгэлийн мэдээллийг Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлын журамд заасан хугацаагаар хадгална.
Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг Amazon EC2 дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
Бид өөрсдийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “booklo”-ийн лавлах утсанд холбогдсон дуудлагын аудио бичлэгийг хуульд заасан хугацаагаар хадгална.