УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Түгээмэл асуултууд

Booklo.mn ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?

Бүүкс Энд Логистикс ХХК (BookLo) нь 2016 оноос хойш номын худалдаа, хүргэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид Монголын зах зээл дээр хүргэлтээр дагнасан номын худалдааны анхдагч платформ гэдгээрээ бахархдаг. Одоогоор 200 гаруй зохиолч, орчуулагч, хэвлэлийн компаниудын 500 гаруй тооны “шилмэл” номнуудыг худалдаалж байна. Шилмэл гэдэг нь борлуулж буй номууддаа тодорхой хэмжээний чанарын болон ёс зүйн шаардлага тавьж сонгон борлуулдаг гэсэн үг.

Манай хэрэглэгч болсоноор ямар давуу талтай вэ?

Танд илүү хурдан, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг бид таньд санал болгож байна. Гэрээсээ гарч, түгжрэл дунд цаг алдаж, номын дэлгүүрүүдээр явахгүйгээр гэртээ номоо захиалаад унших боломжийг бид танд олгож байна. ХЭРЭГТЭЙ НОМОО ХҮССЭН ГАЗАРТАА.

Захиалга хэрхэн хүргэгдэх вэ?

Та яг одоо захиалга өгснөөр хүргэлт 24-36 цагийн хооронд хийгддэг ба хөдөө орон нутагт болон гадаадын улс орон руу илгээж өгөх боломжтой байгаа. Мөн та гар утсандаа App Store, Play Store-с M+ аппликейшн татан, Хэвлэмэл ном цэснээс захиалгаа өгөх боломжтой.