УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Үйлчилгээний нөхцөл

  1. “www.booklo.mn” нь номын худалдааны цахим орон зайг бий болгож, худалдаа, үйлчилгээг цахимаар авах боломжийг олон нийтэд хүргэнэ.  
  2. Үйлчилгээний нөхцөл нь цахим худалдааны системд Албан ёсны гэрээт борлуулагчаас  бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, Хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна.

  3. Хэрэглэгч нь “booklo.mn”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцах үүрэгтэй. 

  4. Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд “booklo.mn”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу. 

  5. “booklo” нь номын зохиолчид болон албан ёсны гэрээт хэвлэлийн компаниудтай хамтран ажиллаж Хэрэглэгчид хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан Хэрэглэгчид олгоно.

  6. Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх), харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.

  7. Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжилтэд “Бүүкс энд логистикс” ХХК болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.

  8. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “booklo”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ.

  9. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.

  10. Хэрэглэгч “booklo” цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.

  11. Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. “booklo”-д захиалга баталгаажсанаар Хэрэглэгч болон
    Албан ёсны борлуулагч нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

  12. Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 09:00-13:00 цагийн хооронд 80206667 дугаараар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.