Амьтны ферм зохиолд нэгэн фермийн амьтад өөрсдийг нь дарлан мөлжиж, амь залгуулах төдийхнөөр аргацаан, хүнд хүчир хөдөлмөрт нухлах эзэн ХҮН-ий эсрэг бослого гаргаж буй тухай ёгтлон өгүүлнэ. Зохиолын эхлэл хэсэгт эрх чөлөөтэй болсны хөөр баяр бялхаж, бүх амьтан тэгш эрхтэй, эрх чөлөөтэй, жаргалтай сайхан амьдрах шинэ нийгэм тогтлоо хэмээн итгэл найдвар дүүрэн байна. Гэвч төд удалгүй гахайнууд ба тэдний туслагчид гэх шинэ ноёлогч анги бий болоод зогсохгүй, урьдын дарлан мөлжигчид болох хүмүүстэй өдөр ирэх тусам адилхан болж, бусад амьтнаа улам бүр дарангуйлж эхэлснээр мөнөөх хувьсгалын эрхэм сайхан зорилго худал хуурмаг болж хувирна.
-
Номын ангилал:
Нийгэм, Улс төр, Бизнес