УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Төмөр занга

“Төмөр занга” роман нь энэ оны эхээр Казахстанд хэвлэгдсэний дараа уншигчдын анхаарлыг гойд татсан юм. Эзлэн түрэмгийлэгчдэд дарамтлуулсан хараат үндэстний эмгэнэлт хувь заяа романы гол сэдэв юм. Хятадын коммунистууд ХХІ зууны эрин үед Дорнод Туркестаны нутагт аж төрдөг үндэсний цөөнх ард иргэдийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, шоронд тамлан тарчилгаж, эрх чөлөөг нь боомжилж буй харгис хэрцгий үйл ажиллагаа тус зохиолд уран сайхны аргаар тусгалаа олжээ. «Улс төрийн засан хүмүүжүүлэх төв» хэмээн нэрийдэж, казах, уйгар, урианхай иргэдийг үй олноор нь хорьж, дарлан доромжилсон хятад зандалчдын бусмармаг үйлдлийн эсрэг тэмцсэн нийгмийн зүтгэлтнүүдийн дүрээр зохиогч аливаа үндэстэн түүхэн газар нутагтаа эзэн суух хувь тавилантай гэсэн чин санааг харуулахыг зорьжээ.

  • Номын ангилал: Орчин үеийн (Монголын уран зохиол)

Хэрэглэгчийн бусад ном