Амирлан удахгүй хорин таван нас хүрнэ. Ид залуу, цэцэглэн дэлбээлэх насандаа яваа ч хоёр хүүхдээ асрах, ажил амьдрал гээд нэлээдгүй ядарч зовсон доо тэр үү, эсвэл төрөхөөс тогтсон сэвх, нүдний доогуур үл ялигхан тодрох үрчлээ нь түүнийг ийм ахимаг харагдуулсан уу, ямартай ч наснаасаа нэлээд оворжуу харагдана. Сэтгэлийн дарамт, зүрхний шархтай яваа нь харцнаасаа мэдрэгдэх түүний хэвлий хэсгийг эход харж суусан Кан Су эмч хоёр ихэр хүүхэд байна. Юун үр хөндүүлэх вэ, чамд баяр хүргэе! гэж хэлээд инээмсэглэв. Амирлан гайхаж эргэлзсэн, баярлаж догдолсон эсвэл хүүхдээ гаргахгүй гэж эрс шийдэмгий эмнэлгийн хаалгыг татсандаа, эцэггүй ийм олон хүүхдээр яана даа гэж санаа зовсон алин болохыг бүү мэд хэнд ч үл захирагдах мэт сул асгарах нулимс нь шанааг нь даган чимээгүйхэн урсана...
-
Номын ангилал:
Орчин үеийн (Монголын уран зохиол)