УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

өөдөө тэмүүл

“Өөдөө тэмүүл” номонд эмэгтэйчүүдийн эдгээр асуудлыг нийгэм, хувь хүний хүчин зүйлийг тэгш тооцон тун ултай гарган тавьжээ. Орчин цагийн монгол эмэгтэйчүүдийн туулж байгаа асуудлуудын учиг уг номын хуудаснаа дуурайтал тодорсонтой олонтаа таарав. Эр хүнд ажил мэргэжил, ахуй амьдралын хооронд нийгмийн үнэлэмжийн хувьд зөрчил тун бага бол эмэгтэй хүний хувьд ажил мэргэжил, гэр бүл гэсэн байнгын ацан шалаанд унаж байдаг. Зохиогч ажил мэргэжилдээ эзэн болж хөдөлмөрлөж, бүтээж амьдрах чин хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдэд урам зориг өгөхдөө тун ултай, ухаалаг арга зам санал болгосон аж. Асуудал байгааг мэдэж байгаа ч байхгүй мэт дүр эсгэн муйхраар зүтгэ, “хүчтэй бай” гэж хиймлээр номлол айлдсангүй, эсвэл эсрэгээр бүтэлгүйтлийнхээ шалтгааныг зөвхөн нийгмийн үзэгдэл, тогтолцоонд тохон, шалтаг тоочиж хойш суу гэсэнгүй. Гол нь “Өөдөө тэмүүл” ном нийгмийн үзэгдлийн академик задлан шинжлэл бус хувь хүний алдаа оноотой амьд халуун түүх тул уншихад тун сонирхолтой байв. Ажил хэрэгч мундаг эмэгтэйн амжилтанд хүрсэн ялгуун түүхээс илүүтэй номноос цуурайтан түгэх нээлттэй, үнэн дуу хоолой л мянга мянган уншигч уг номыг талархан хүлээн авах шалтаг болсон биз ээ. Ном гэдэг хүний оюун санааг багцлан түгээх хүн төрөлхтний гайхамшигт ололт билээ. Тэр л ололтоос хувь хүртэн мэдлэг, ухаанаа тэлнэ гэдэг азтай хэрэг. Өмнө дурдсанчлан зохиогчийн нээлттэй, үнэн дуу хоолой эгээ л түүнтэй кофены ширээний ард суугаад дотночлон ярилцаж байх шиг сэтгэгдэл төрүүлнэ. Магад бид Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захиралтай амьдралдаа нүүр тулан хэзээ ч уулзахгүй байж мэдэх ч номоор нь дамжуулан түүний туршлага, ололт, алдаа оноог таньж мэдэх, хувь амьдралдаа тусгах, ашиглах боломжтой болж буй нь номын гайхамшигт чанар юм. Тиймээс энэхүү боломжийг олгосон номын орчуулагч, эрхлэн гаргагчдад гүнээ талархал илэрхийлье. Зохиогчийн хэлснээр хэзээ нэгэн цагт ялгаварлал гэх үг утгаа алдах, ийм ном бичих тухай хэний ч ой тойнд орохооргүй болох тийм цаг ирнэ гэж найдаж байна. Энэ цаг үеийг бүтээлцэж буй, ирээдүйг бүтээх залуу үе маань оюунлаг, ухаалаг байх нь тийм цагийг ойртуулах хамгийн том хувь нэмэр хэмээн итгэнэм.

  • Номын ангилал: Хувь хүний хөгжил

Хэрэглэгчийн бусад ном