УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хүрлийн хууль

Өнөө үед энэ дэлхийн хүмүүс бид олон янзын асуудлуудтай нүүр тулж байна . Терроризм , шашин хоорондын мөргөлдөөн цаашлаад зөв гэж чухам юуг хэлээд байгааг ойлгохоо байлаа . Тэгвэл Pюхо Окавагийн бичсэн энэхүү ном учрыг нь тайлах түлхүүр болж , дээрх олон асуудлыг хэрхэн шийдэх тухай өгүүлнэ . Хүн төрөлхтөн бид ялгаатай орон зайд оршдог хэдий ч бидний сүнс нэг л газраас ирдэг болохыг ойлгуулна . Ийнхүү бид гарал үүслээ мэдэж чадсанаар Бурханы хайраар эх дэлхий дээр иргэншил хэрхэн хэлбэржсэн түүхийг мэдэж чадна . Мөн бид хэн нэгний ялгаатай орон зайгаас үл хамааран нэг нэгнээ хайрлах аваас шинэ хандлагыг олж авах болно . Хүрэл гэдэг үгээр “ хүчтэй зөв итгэл ” -ийг илэрхийлсэн болно . Христийн шашны утгаараа “ Хүрэл хаалга ” нь Бурханд итгэдэггүй нэгний нөлөөнөөс хамгаалдаг . Энэхүү номоороо Мастер Окава бид бүхэнд ялгаатай орон зайны тухай мөн шашны итол нь ямар үндэстэн , ямар соёлтойгоос үл хамааран Бурханы хайрыг олоход сүнсний ертөнцийн хууль буюу Үнэнийг баримтлах урам зоригийг өгч байна . Үүний сацуу Хүрэл хаалга шиг хүчтэй , амиа бодолгүй Үнэнд итгэх “ Итгэл ” -ээр бамбайлан дэлхий ертөнцөд нүүр тулж буй түмэн янзын бэрхшээлүүдээс бидний сүнсний буюу сэтгэлийн аз жаргалыг хамгаална . Энэхүү ном нь хэн нэгэн , ямар ч нөхцөл байдлаас үл хамааран гэр орон , улс гүрэн , дэлхийн зохицлыг бүтээж чадах өдөр тутмын дадлыг багтаасан болно . Заримыг нь дурдвал : Итэл үнэмшилгүй амьдрахын утга Өөрийгөө золиослон , үнэ цэнтэй сэтгэлээр амьдрах урлаг Итгэл бишрэл болон ажлын харьцааг зөв тэнцвэржүүлэх Бидний дэлхийд яагаад эрх чөлөө , ардчилал , итгэл бишрэл маш чухал болох тухай Өгөх хайрын зохицлыг бүтээхээс гадна таны хувийн харилцаа эв найртай байхын үндэс

  • Номын ангилал: Хувь хүний хөгжил

Хэрэглэгчийн бусад ном