Бэсс Марвин, Жорж Фэйн нар үеэл эгч дүүс бөгөөд тэд арван найман настай, өтгөн хар үстэй, дур булаам, мөрдөгч охин Нэнситэй олон жил үерхэж байгаа найзууд билээ. Бэсс бол хонгор шаргал үстэй, инээмсэглэхэд хоёр хацар нь хонхойдог, бага зэрэг махлаг нэгэн. Харин Жорж богино өтгөн хар үстэй, туранхай, эршүүд охин юм. Гурван охин гал дүрэлзэн асах ил зуухтай зочдын өрөөнд орцгоов. Жорж, Бэйс хоёр сандал дээр тухлан сууж, харин Нэнси ил зуухны өмнө очиж зогсоход, түүний цэнхэр нүд баясгалантайяа гялалзан харагдана. Тэрээр тэдний ойролцоох байранд амьдардаг Блэир хэмээх эмэгтэй шөнө болгон аймшигтай хар дарж зүүдлэн, сэрдэг болсон төдийгүй түүний нүдийг боосон байх бөгөөд хэн нэгэн чихэнд нь "99 гишгүүр" гэж шивнэхэд, тэр шатнаас доошоо унаж байна гэж зүүдлэх болсон тухай Нэнси үеэлүүдэд яриад хөөрхий хатагтай Блэирийг дахин амар тайван унтаж чаддаг болгохын тулд ноён Нюф болон 99 гишгүүртэй шат хаана байдгийг олж нууцийг тайлах хэрэгтэй байна гээд бөхийн галд түлээ нэмж хийв. Гэнэт маш чанга дүнгэнэх чимээ гурван охиныг цочоолоо...
-
Номын ангилал:
Орчин үеийн (Гадаадын уран зохиол)