УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Сэтгэл залгигч хот

Бидний зогсож байгаа газар, амьсгалж байгаа агаар, хүрч байгаа зүйл, харж байгаа бүхэн маань бодитой юу? Үнсэх уруул, үнэртэх унэр, хацар нуурийг илбэх хэн нэгний гар жинхэнэ уу? Бидний амьдрал гэж боддог зүйл үнэндээ юу юм бэ? Зовлон шаналал минь уйтгар гуниг минь, баяр баясал минь, гомдол цехрел минь биднийх мен уу? Эсвэл бидний жинхэнэ амьдрал еер газарт, еер хэмжээст оршин бий юу? Тэнд бид нэгэн шене орондоо орж унтахдаа л зүүдэлсэн зууд минь энэ амьдрал бол яах вэ? Уртаас урт энэ амьдрал үнэндээ хаа нэгэн газар нойрсон буй жинхэнэ биеийн минь, уураг тархины минь зүүд байгаад бид тэр урт зүүдэндээ тарж, амьдарч, хайрлаж дурлаж, узэн ядаж, уймран зовж, жарган цэнгэж, олж алдаж, эцэст нь үхэж сэрдэг бол яах вэ? Хумуус цаг ямагт унэний араас явах дуртай ч яг түүндээ хүрч очсон хойноо л унэн гэдэг тэгтэл тэмүүлэн очих зуйл биш байжээ гэдгийг сая ухаардаг. Гэсэнч та бэлэн үү? Тэгвэл гол дурийн бүсгүй Агайн гараас хетлеед "СЭТГЭЛ ЗАЛГИГЧ ХОТ-д тавтай морил.

  • Номын ангилал: Орчин үеийн (Монголын уран зохиол)

Хэрэглэгчийн бусад ном