Галан дундаас гарч ирсэн Катнис Эвердин төрөлх бүс, гэр орон нь сүйдсэн хэдий ч амьд үлдэнэ. Гэйл зугтаж, Катнисын гэр бүл аюулгүй болон Капитолынхон Пийтаг олзолно. 13 дугаар бүс гэж үнэхээр байх бөгөөд босогчид, шинэ удирдагчид гарч ирэн, бослого тэмцэл өрнөнө. Катнис Ялалтын 25 жилийн харгис тулааны талбараас эсэн мэнд гарсны дараа өөрөө ч мэдэлгүй Капитолын эсрэг хуйвалдаанд оролцсоноо ойлгоно. Нуугдмал байсан 13 дугаар бүс ил гарч, Капитолыг түлхэн унагах ажиллагаа явуулж эхэлнэ. Катнисаас бусад хүн бүр өөрсдийн ашиг сонирхлын дагуу нарийн төлөвлөгөөтэй хөдлөх аж. Гэвч бослогын амжилт гагцхүү Катнисын шийдвэрээс шалтгаалах болдог. Босогчдын шатрын хүү болсон, тоо томшгүй хүний өмнөөс хариуцлага хүлээх Катнис охин Панемын ирээдүйг өөрчилж дийлэх болов уу? Үүний тулд тэрээр уур хилэнгээ дарж, сэжиг хардлагаа таягдан хаях шаардлагатай болно. Катнист хувийн хүсэл сонирхлоо золиослон, босогчдын 'Мокинжэй' болохоос өөр сонголт үлдсэнгүй.
-
Номын ангилал:
Сонгодог (Гадаадын уран зохиол)