УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Time 2 Die

Энэхүү номын бусад санхүүгийн номоос ялгарах гол онцлог бол эхний хэсэг юм. Эхний хэсэгт таны өөрийнхөө эсрэг хийх дуусашгүй дайнд ялах стратегийг багтаасан. Та хэчнээн хичээсэн ч, хэчнээн олон ном уншсан ч, хэчнээн зөв дадал зуршилтай болохоор оролдсон ч өөрийгөө өөрчлөх энэхүү тулаанд ялалт байгуулж чадахгүй. Хангалтгүй. Юун түрүүнд та бид хоёр таны дотоод мөн чанартай танилцах ёстой. Ялангуяа өнөөдрийг хүртэл таныг амжилттай хөрөнгө оруулагч болж өөрчлөгдөхөд садаа болсоор ирсэн тэр хорон хувилбартай. Түүнийг олж, ятгаж, устгаж, хамтран ажиллах ёстой. Харин та номын хоёрдугаар хэсгээс амжилттай хөрөнгө оруулагч болоход шаардагдах бүхий л мэдлэгийг олох болно.

  • Номын ангилал: Хувь хүний хөгжил

Хэрэглэгчийн бусад ном