УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Үрдээ үлдээх сургамж

Энэ ном 16-р зуунд бичигдсэн боловч одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Хамгийн ойрхон жишээг хэлэхэд Герман хэлээр Мюнхень хотноо энэ оны 4 сард гарчээ. Энэ номын бурханы шашинтан хүн амьдрал, хувь заяагаа өөрчилснөө энгийн үг хэллэгээр, дөрвөн хичээл болгон хүүдээ үлдээсэн бүтээл юм. Хүнд хамгийн ойрхон бурхан бол аав, ээж. Ижий, аавыгаа үл тоомсорлосон аливаа бодол санаа, үйлдэл гаргах нь буян заяагаа барж байгаагаас өөрцгүй. Өөрийгөө таньж цэгнэн, өөртөө үнэнч байж, хүсэл, шунал, тачаалаа хязгаарлан хорьж, буян үйлдэн "Төрөл"-өө дээшлүүлэх арга, зарчмуудыг дурьдсан нь товчхондоо уужуухан амьдрахыг зөвлөсөн аж. Хэрэв бид тайван амгалан байж чадвал, оюун санааны цэвэр ариун чанарыг олж авах учиртай юм. "Үрдээ үлдээх сургамж" номыг хөгшин, залуу гэлтгүй бүх насныхан уншихад сэтгэл тайвширч, нэгийг өөрийн эрхгүй бодох болно. Энэ нас, дараахи амьдрал, үр хойчдоо муу үйлийн өр төлөөс үлдээлгүй, сэтгэл сайхан, буян арвин байхын утга учрыг ойлгож, ухааран уншина биз ээ. Үрдээ заавал уншуулаарай, өөр хэн нэгэнд ярьж, сургамжилж өгөөрэй хэмээн номын зохиогч уншигч танд аминчлан захисан юм шүү.

  • Номын ангилал: Хувь хүний хөгжил

Хэрэглэгчийн бусад ном