Энэ ном дэлхий болон түүнээс уужим орон зайд амьдрал, оюун ухаан, ухамсрын агуу ирээдүйн талаарх эрэл хайгуулд тулгарах сорилт, бидний хийх сонголтыг чиглүүлэх гайхалтай гарын авлага юм.
Нүд нээхүйц, сэдвээ мэддэг хүн шиг бичсэн энэхүү номдоо Макс Тегмарк хиймэл оюуны талбарт гарсан сүүлийн үеийн ололтууд болон хиймэл оюун хэрхэн хүмүүний оюунаас илүү га- рахыг маш ойлгомжтойгоор тайлбарлажээ. Хиймэл оюун гэмт хэрэг, дайн дажин, шударга ёс, ажил мэргэжил, нийгэм, хүмүүн бидний оршихуйд яаж нөлөөлөх вэ? Машинууд биднээс ухаан- тай болж, хөдөлмөрийн зах зээл дээр хүмүүн биднийг орлох уу? Ирээдүйн хиймэл оюуны системүүдийг алдаа мадаггүй ажилладаг, хакердуулдаггүй, бидний хүссэн зүйлийг хийдэг байлгахын тулд яах ёстой вэ? Хиймэл оюун амьдралыг урьд хожид байгаагүйгээр цэцэглүүлэх үү, эсвэл бидний хянаж чадахгүй хүч чадлыг өгөх үү? Бид яг ямар ирээдүйг хүснэ вэ? Энэ ном таныг өнөө үеийн хамгийн чухал хэлэлцүүлэгт оролцуул- на. Ингэхдээ супер оюунаас эхлээд утга учир, ухамсар, амьдрал сансарт түгэхэд тавигдах физикийн хязгаарлалтууд гэх мэт хамгийн маргаантай асуудлууд, бүх талын үзэл баримтлалыг танилцуулна.
-
Номын ангилал:
Хувь хүний хөгжил