УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Майн Рид Хувь Тавилан

Винзороос арваад бээрийн зайтай шугуйд буутай шуутай хоёр залуу хөвгүүн, өмнө нь анч хоёр сайн нохой, араас нь зарцын алтан шар саа болсон хувцастай хөлсний анчин явж байгаа харагдлаа. Энэ шугуй, яг гургуулын энэ төгөл хоёр хүүгийн эцэг, цэргийн албанаас халагдсан генерал Хардингийнх бөгөөд Энэтхэгийн цэрэгт хорь гаруй жил алба хашихдаа хоёр зуун мянган фунт стерлинг хойш нь хийжээ. Винзорын дэргэд эзэмшил газар худалдаж авсан энэ хүн Энэтхэгийн хойгийн халуун хөндийд олон жилийг өнгөрүүлэхдээ элэгнийхээ өвчнөөс салах санаатай энд ирж суурьшжээ. Хардинг генерал төрөлхийн тансаг сайхныг эрхэмлэдэг хүн болохоороо эзэмшил газартаа Елизабетагийн үеийн хэлбэр маягтай гоё сайхан улаан тоосгон шилтгээн сүндэрлүүлэн босгож, таван зуугаад акр цэцэрлэг, том газар нутаг, хэд хэдэн аж ахуйтай болсон, тэдгээрээ түрээслүүлэн их орлого олдог болсон, олсон мөнгөө ч ухаантай зардаг байв...

  • Номын ангилал: Сонгодог (Гадаадын уран зохиол)

Хэрэглэгчийн бусад ном