УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Эрэг дээрх Кафка, Харүки Мүраками (Зохиолч)

Энэхүү романы үйл явдал зохиолын гурван гол баатар болох Саэки- сан, Тамүра Кафка, Наката нарын амьдралыг даган гурван зэрэгцсэн шугамаар орон зайн хувьд харилцан адилгүй, өөр өөр орчин нөхцөлд өрнөдөг. Гэвч хувь заяаны эрхээр эсвэл тэдний эртнээс хүсэж байсан хүслээр, дур гутам зөгнөлийн биеллээс зугтаахаар сураг тасарсан ээж эгчийгээ хайхаар замд гарах өсвөр насны хүү Кафка Тамүра, бодит ертөнцтэй зэрэгцээ орших өөр нэг ертөнц рүү нэвтрэх хаалгыг хааж, энэ ертөнцийн хүмүүст тохиолдож буй сонин хачин явдлуудыг зогсоож, бүхнийг хуучин хэвд нь оруулахаар зөнгөөрөө зүтгэх муурын хэл ойлгодог, учир битүүлэг хөгшин Наката, өөрийнх нь ер бусын амьдралд цэг тавих хэн нэгнийг хүлээн өдөр хоногийг аргацаан өнгөрүүлэх, нууцлаг эмэгтэй Саэки нарын зам хүссэн хүсээгүй нэг цэгт огтлолцдог.

  • Номын ангилал: Орчин үеийн (Гадаадын уран зохиол)

Хэрэглэгчийн бусад ном