Дүрслэгдэж байгаа юмсын хэмжээг зургийн хавтгай дээр томдоогүй, багадаагүй, зохих хэмжээгээ хадгалж байхаар зөв хэмжээтэй зохиомжлох хэрэгтэй. Зохиомж хэмжээ алдаж хэт жижигдүүлвэл хавтгай дээр хоосон зай үлдэх, бас томдвол орон зай агаарлаг байдал нь алдагдаж нүдэнд хэт тулж, харахад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Иймд юмсыг зургийн талбайд зөв байрлуулах нь натюрмортын зохиомжинд онцгой үүрэгтэй байдаг.
-
Номын ангилал:
Хувь хүний хөгжил