УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Нил ягаан өдрүүд

Энэхүү номонд эпилепси гэх өвчнөөр өвдсөн хүмүүс тэдгээрийн ар гэр, тулгардаг асуудлууд, түүнийг хэрхэн өөдрөгөөр даван туулах талаар өгүүлжээ.

"Ном бичих миний багын мөрөөдөл байлаа. Харин яг одоо таны гарт “ Нил ягаан өдрүүд " хэмээх бяцхан, ягаан ном байгаа бол би мөрөөдлөө биелүүлжээ. Миний анхны ном яруу найраг эсвэл бяцхан үлгэрүүд байх болов уу гэж төсөөлдөг байлаа. Гэтэл би дэлхийн хүн амын нэг хувь нь өвддөг гэх эпилепси гэх өвчин манай гэр бүлийн туулах ёстой бэрхшээл болсноос хойш тэмдэглэсэн Тэмдэглэл, бичвэрүүдээ ном болгоод гээд сууж байна. Энэ өвчнөөр өвдсөн хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн эсвэл тэдний гэр бүлийн нэг ч гэсэн хүн унших, уншаад жаахан ч гэсэн урам зориг авах бол миний хүсэл бүрэн биелэх нь тэр. Мөн эпилепси бол сэтгэцийн өвчин биш гэж энэ жижигхэн ном бид хоёроос гарч болох хамгийн чанга дуугаар хэлмээр байна. Жил бүрийн гуравдугаар сарын 26 - ны өдрийг эпилепсиг олон нийтэд таниулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд нил ягаан өдөр " хэмээн нэрлэдэг билээ. Уншигч таныг бидний туулж яваа нил ягаан өдрүүдэд саатах энэхэн мөчид бид өөрсдийнхөө буйдхан ертөнцийн хаа нэгтээ ямар нэгэн Дурсамж бүтээж, түүнийгээ хичээнгүйлэн цуглуулж явах болно" Зохиолч

Зохиолч: Ч.Дөлгөөн

Хуудас: 108

  • ҮНЭ: 16,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.