УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

“Жаалхан” Сансар огторгуйгаар нь аялсан нь цуврал-1

Энэхүү ном нь гэр бүлийн ном юм.
 Номын нэг талын нүүрэнд цэцэрлэгийн болон бага ангийн насныханд зориулсан үлгэр байх ба үлгэрээр дамжуулж танин мэдэхүйн мэдлэгийг хялбар, сонирхолтой аргаар олгох болно.
 Номын нөгөө талын нүүрэнд нь шинжлэх ухааны бодит тоо баримт болон сүүлийн үеийн мэдээлэл бүхий хэсэгтэй. Энэ нь эцэг, эхчүүдэд хүүхдүүддээ үлгэр уншиж өгч, гариг эрхэсийн талаар ярилцахад туслах болно. Үлгэрт гарах гайхалтай, итгэмээргүй үйл явдлуудын шинжлэх ухааны тайлбар нь байгаа тул үлгэр дээрх үйл явдлыг байж болох үйл явдал гэдгийг харуулсан болно.
 Орой бүр үлгэр яриулдаг хүүхэд үлгэрийнхээ үйл явдлыг амархан цээжилчихсэн байдаг. Тэр ч бүү хэл багадаа яриулдаг байсан үлгэрээ насанд хүрсэн хойноо ч санаж байдаг. Тэгэхээр энэхүү үлгэрийг яриулдаг, уншдаг хүүхдүүд болон эцэг, эхчүүд нарны аймаг, сансарын талаар насан туршдаа мартахгүй ойлголттой, мэдлэгтэй болж үлдэх болно. Энэ нь цаашлаад ирээдүйд бяцхан үрс маань шинжлэх ухааныг гүн, гүнзгий сонирхон судлах суурь нь болж өгөх болно.
Сониуч бяцхан Төтө, ухаалаг ах Буби, тусч охин Бүжи нарын сансар огторгуйн олон олон гариг, эрхэсүүд рүү очсон гайхмаар түүхийг уншаарай. Гурван хүүхэд сансраар аялж явахдаа сонирхолтой, үзэсгэлэнтэй, аюултай олон зүйлсүүдтэй тааралдах болно. Хүүхдүүд та бүхэн үлгэрийн гурван баатартайгаа хамт сансар огторгуйтай танилцаж, одон орны талаарх мэдлэгээ тэлээрэй.

  • ҮНЭ: 17,500₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.