Нью-Йорк Таймсын бестселлер зохиолч Колин Хүүверийн онц сонирхолтой бас гэнэтийн явдлаар дүүрэн салахын аргагүй зохиол. Лоувен Эилли санхүүгийн хувьд хүндхэн байдалд орсон зохиолч бөгөөд амьдралд нэг л тохиох ажлын саналыг Жерем Кроуфорд хэмээх нэгэн эрхэмээс хүлээн авдаг. Жереми нь Верити Кроуфорд хэмээх нэр хүндтэй зохиолчийн нөхөр бөгөөд харамсалтай нь эхнэр нь осолд орсноос болж алдартай цувралаа дуусгах боломжгүй болсон байлаа.
Цувралыг дуусгахад санаа өгч болох тэмдэглэлийг олохоор Лоувен Кроуфордын гэрт нь очих болно. Удалгүй тэр Веритигийн замбараагүй ажлын өрөөнөөс өрөөл бусдын нүдэнд өртөх ёсгүй дуртгалынх нь нооргийг санаандгүйгээр олно. Тэрхүү дуртгалд гэр бүлийнх нь амьдрал орвонгоороо эргэсэн шөнөөс авахуулаад Веритигийн нуруу хүйт даам олон өчлийг агуулсан байв.
Хэдий Лоувен уг нооргийг Жеремигээс нуухаар шийгддэг ч түүнд сэтгэл алдарч эхэлснээр ацан шалаанд орно. Тэгвэл эхнэрээ гэх Жеремигийн хайрын дуртгалд багтсан аймшигт нууцууд өөрчилж чадах болов уу?
Зохиолч: Колин Хүүвэр
Орчуулсан: П.Саруул
Хуудасны тоо:284