УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

People Strategy- Хүний нөөцийн стратеги

 Хүмүүстээ хөрөнгө оруулалт хийснээр байгууллагын соёлыг өрсөлдөх чадамжаа болгох нь Үнэт зүйлсээ хэрхэн боловсруулж, түүн дээрээ тулгуурлан компанийн соёлыг хэрхэн бүтээх, компанидаа үнэт зүйлсээрээ нэгдсэн топ талантыг хэрхэн татах, сонгон шалгаруулах, тасралтгүй коучинг хийснээр ажилтнуудынхаа гүйцэтгэлийг хэрхэн огцом нэмэгдүүлэх, хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагыг таньж мэдснээр компанийхаа зорилгод хэрхэн хүрэх талаар олон компаниудын тэргүүн туршлага дээр үндэслэн бичсэн ном юм. Хүний нөөцийн функц нь олон улсад Хүмүүсээ оновчтой удирдан зохион байгуулж байгууллагын бизнесийн зорилтуудад хүрэхийг замчилж өгдөг стратегийн чухал ач холбогдол бүхий функц байдаг бол манайд хүний нөөцийг ажилд авдаг, гэрээ байгуулдаг, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг Захиргааны функц төдийхнөөр хардаг олон байгууллага байна. Энэхүү ном нь байгууллагын хүний нөөцийг хэрхэн зөв зохион байгуулах, талантууд ажиллахыг хүсдэг компанийг хэрхэн бүтээх, хүний нөөцөө оновчтой зохион байгуулсан эсэхээ тоон дата ашиглан хэрхэн үнэлж дүгнэх мэдлэгийг нэг дор нэгтгэсэн сайн бүтээл болжээ. Зохиогч Жэк Алтман Латис Хүний нөөцийн платформыг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал хүн бөгөөд номдоо хүний нөөцийн мэргэжлийн үг хэллэг ашиглалгүйгээр Гүйцэтгэх захирал хүний нүдээр харж бичсэн тул компанийн удирдлагуудад хүний нөөцийг бизнесийн хэлээр нь ойлгуулах том боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

Зохиолч: Жэк Алтман

Орчуулсан: Г.Сарангэрэл

Хуудасны тоо:184

  • ҮНЭ: 39,900₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.