Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй ба хөдөө орон нутагт илгээх боломжтой

Болор өгүүллэгүүд

Х.Болор-Эрдэнэ зохиолчийн Болор Өгүүллэгүүд. Зохиолчийн үг
Бодолдоо жаргаж, бодлоосоо цочиж, бодолдоо үхэж, түүнээсээ дахин дахин төрж, болор нулимс шиг хэлхэж, хүлхэж гаргасан миний хэдэн өгүүллэг. Он жилийг ухрааж эсвэл урагшлуулж, уншигч чамайг уцаарлуулж эсвэл бодолд автуулж, санаагүйг чинь сануулж эсвэл санаанд байдаг ч анзаардаггүйг чинь анзааруулж, дуу алдуулж үгүй бол дургүйг чинь хүргэж, заримдаа аргадаж, заримдаа зэмлэж, ихэнхдээ элдвийг эргэцүүлэхэд хүргэж мэднэ. Тэр яг л болор шиг нандин дурсгал байх болно. Тэрнийг чи яг л эрдэнэс шиг хулгайд алдах болно.

Алдчихаад их удаан харамсах болно. Авч одсон нь ч бас дахиад л алдах болно. Эхлээд ойлгохгүй буюу. Орхи март. Дахиад унш. Тэгээд эс ойлгохгүй бол уйл, ганцаард. Хэн нэгнийг хугацаагүй хүлээ. Өөртэйгээ ярь. Одоо чи дахиад хуудсыг нь сөхөж болно. Онгирч байгаа юм биш ээ. Үг бүр нь, цэг, таслал бүр нь утга учиртай юм. Чамтай их гүн гүнзгий танилцах болно. Чи түүнийг биш, тэр чамайг унших болно.

 

Хориод жил нэрж, хаа нэг гарган харуулж, тэр нэг авдарт цас, бороотой хамт эвхэж тавьчихаад эзэн нь ирж ухаж авах энэ л өдрүүдийг их удаан хүлээсэнсэн. Зам зуурт нь хэн нэгэнд зээлдүүлж, зальдуулж, өнгө зүсийг нь хүртэл өөрчлөх гэж оролдохыг хараа цавчилгүй харж, ажиглаж байлаа. Харин мөн чанарыг нь олж харах, ойлгож таних жинхэнэ эзэн нь одоо та байх болтугай. Ухаарч ойлгох хүмүүс нь өсөж том болсон байх болтугай. Миний он цагт зэрэгцэн оршиж байх болтугай.

  • ҮНЭ: 19,700₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.