Энэ номдоо авьяас гэдэг зүйл төрмөл биш, харин зөв орчин + зөв дадлага + зөв удирдлага гэсэн гурван хүчин зүйлсийн нэгдлээр бий болдог гэдгийг нотолдог.
Тэрээр үүнийг 3 үндсэн код болгон тайлбарладаг:
1. Deep Practice (Гүн Дасгал)
-Алдаагаа олж хараад засаж, дахин давтах үйлдэл
-Хэцүү мэдрэгдэх хэмжээнд өөрийгөө түлхэж сурах
-Том чадварыг жижиг хэсэг болгон задлаад нэг бүрчлэн сайжруулах
2. Ignition (Асалт)
-Авьяасыг асааж өдөөдөг сэдэл.
-Хүний дотор гэнэт “Би үүнийг хийж чадна”, “Би энэ хүн шиг болно” гэсэн урам төрөх мөч
-Тухайн чадварт дурлах, хүсэх, шохоорхох сэдэлтэй болох
3. Master Coaching (Мастер дасгалжуулагч)
Авьяасыг зөв чиглүүлж, хурдан хөгжүүлдэг хүмүүс.
- Шүүмжлэлээс илүү зөв чиглүүлэлт өгдөг
- Сурагчийн өөрийнх нь шийдвэр гаргалтыг дэмждэг
- Өөртөө итгэх итгэлийг нь унтраахгүй, харин өсгөдөг
Ийм дасгалжуулагчид сурагчийн миелин хурдан зузаарахад тус болдог.
Бидний сурч мэдэх, бүтээх боломж хязгааргүй гэдгийн гэрчлэл болж хүний чадамж нь төрөх үед нь тогтчихсон, өөрчлөгдөшгүй гэх аливаа үзэлд эрс няцаалт болсон бүтээл болжээ.