УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Чипийн дайн

Дэлхий даяар шуугиан тарьж, The New York Times-ийн бестселлер болсон Крис Миллерийн алдарт Chip War: The Fight for the World’s Most Critical Technology бүтээл монгол хэлээр “Чипийн Дайн – Ирээдүйн Технологийн Төлөөх Тулаан” нэртэйгээр уншигчдын хүртээл болж байна.
Хиймэл оюун, эдийн засаг, батлан хамгаалах салбар, ухаалаг төхөөрөмжүүдийн зүрх болсон хагас дамжуулагчийн төлөөх дэлхийн хүчний тэмцлийг бодит баримт, сонирхолтой түүхээр өгүүлсэн энэхүү бүтээл нь хөгжингүй улсуудын хооронд өрнөж буй стратегийн өрсөлдөөнийг энгийн ойлгомжтой хэлээр тайлбарласан, хамгийн тохиромжтой цаг үедээ уншигчдын гар дээр ирж буй бүтээл юм.
Зохиолч Крис Миллер хагас дамжуулагч буюу микрочипийг 21-р зууны “шинэ нефть” хэмээн тодорхойлсон нь учиртай. Чип нь хиймэл оюун, цэрэг армийн чадавх, эдийн засаг, өдөр тутмын бүх технологийн суурь бөгөөд хэн хамгийн дэвшилтэт үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийг хянана, тэр улс дэлхийн хүчний тоглоомд давуу тал олж авна. Өндөр зэрэглэлийн нэг чипийг бүтээхэд дэлхийн олон орны технологи, материал зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, Apple компани “iPhone”-ийнхоо хүчирхэг үндсэн чипийг өөрөө зохион бүтээдэг ч үйлдвэрлэж чаддаггүй бөгөөд олон улсын нийлүүлэлтийн сүлжээний тусламжтайгаар зах зээлд хүргэдэг.
Хагас дамжуулагчийн салбар дахь ноёрхлын төлөөх тэмцэл бол геополитик, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил дэвшилтэй холбоотой хамгийн чухал атлаа хамгийн бага ойлгогдсон сэдвүүдийн нэг билээ. “Чипийн Дайн” ном энэ сэдвийг илүү тодорхой, баримттайгаар уншигчдад хүргэж, ирээдүйн технологийн чиг хандлагыг ойлгоход үнэтэй хувь нэмэр оруулна.
Технологийн ирээдүйд зөвхөн хагас дамжуулагч бус чухал ашигт малтмал ч онцгой ач холбогдолтой. 2040 он гэхэд тэдгээрийн эрэлт дөрөв дахин өсөх төлөвтэй байгаа нь хайгуул, боловсруулалт, дахин боловсруулах салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчин болон орон нутгийн иргэдийг хамгаалан хариуцлагатайгаар хөгжүүлэхийн чухлыг харуулж байна. Энэ нь Монгол шиг баялаг ихтэй, тэр тусмаа газрын ховор элементтэй орнуудад хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох, уур амьсгалын дасан зохицох үйл ажиллагааг санхүүжүүлэх шинэ боломжийг нээж өгнө.

  • ҮНЭ: 55,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.