Энэхүү ном нь ахлах ангийн сурагчид химийн шинжлэх ухааны мэдлэг, чадвараа нэгтгэн дүгнэх, бататгах болон гүнзгийрэн судлахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Номын бүтэц нь «Ерөнхий хими», «Физик хими», «Органик биш хими», «Органик хими» гэсэн ерөнхий 4 бүлгийн хүрээнд 23 дэд сэдвийн 316 бие дааж гүйцэтгэх дасгал даалгавартай бөгөөд бүх даалгаврын хариу болон ижил төсөөтэй 92 жишээ дасгалын тайлбарыг багтаасан болно.
Мөн агуулгын гүнзгийрэл, хөгжүүлэх дасгал болгон Японы их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын 101 дасгалыг оруулсан бөгөөд химийн шинжлэх ухааны онолын 23 сэдвийн агуулгыг бүдүүвч, схем, хүснэгт хэлбэрээр товч тайлбарлаж өгснөөр давуу талтай.
Түүнчлэн номын хавсралтад «Химийн лавлах» хэсэгт элементийн үелэх хүснэгт, химийн шинжлэх ухааны чухал ойлголтыг схем, хүснэгт хэлбэрээр товчлон оруулж өгснөөр энэхүү ном нь онцлог юм.