УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Аквариум

“АКВАРИУМ” НОМЫН ТУХАЙ
“Аквариум” бол дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн хаалттай тагнуулын байгууллагуудын нэг ГРУ-гийн нууцуудыг дэлгэн харуулсан анхны бөгөөд цор ганц ном, тагнуулчийн амьдралыг дүрсэлсэн хурц үйл явдалтай роман бөгөөд эхний хуудаснаасаа эхлээд л уншигчийг татаж, нэг амьсгаагаар уншигддаг, гол баатар нь өөрийн туулсан амьдралаас сэдэвлэн бичсэн бүтээл /b. Энэ ном бол тагнуулын хүчирхэг тогтолцооны бүхий л дамжлагыг туулж, эцэст нь тэндээсээ мултран гарч чадсан хүний түүх билээ.
Энэхүү ном нь дэлхийн 27 орны хэлээр хөрвүүлэгдэж, 70 гаруй удаа хэвлэгдэж, зарим оронд дэлгэцийн бүтээл болсон байна.
ЗОХИОГЧИЙН ТУХАЙ
Виктор Суворов гэдэг нь мэргэжлийн тагнуулч Владимир Богданович Резуны уран бүтээлийн нэр юм. Тэрээр 1947 онд ОХУ-ын Приморийн хязгаарын Барабаш хэмээх тосгонд мэндэлжээ.
В.Резун 11 настайдаа Воронеж хотын Суворовын цэргийн дунд сургуульд сурч, улмаар Киев хотын Ерөнхий Цэргийн дээд сургуульд шалгалтгүйгээр шууд хоёрдугаар дамжаанд элсэн суралцаж онц дүнтэй төгссөн байна. Төгсөөд 1968 оноос Карпат орчмын цэргийн тойрог, Ижил мөрөн орчмын цэргийн тойргуудын мотобуудлагын ангиудад мэргэжлийн дагуу алба хаажээ. 1971-1974 онуудад Цэргийн дипломатын академид суралцаж төгсөөд Швейцарын Женев хотод томилогдон тусгай үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 1974 онд аргагүй нөхцөл байдлын улмаас Их Британид оргон гарсан байна. Энэ хэргийнх нь төлөө түүнд ЗХУ-ын Дээд Шүүхээс буудан алах ял эчнээ оноосон гэдэг.

  • ҮНЭ: 30,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.