УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Дэлхийн хамгийн шилдэг ярих техник

 Уран төгс ярих нь сонсогдож байгаа шигээ тийм ч хялбар биш гэдгийг олны өмнө гарч үзсэн хэн бүхэн хэлэх нь гарцаагүй. Амьсгал давхцана, ээрч гацна, нүд харанхуйлна, зугтмаар санагдана… Дан ганц олон хүний өмнө ярих ч гэлтгүй өдөр тутмын амьдралдаа бий болгож буй харилцаа бүр дээр хэр ойлгомжтой, хялбар ярихаас шалтгаалж, олон төрлийн үр дүн гардаг. Ялангуяа залуу мэргэжилтнүүдийн хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх, бодол санаагаа бүтэн ойлгуулах хэрэгцээ шаардлага алхам тутамд үүсдэг нь нууц биш. Контент бүтээгч Г.Бөридэмийн (Burii University) санаачлагаар Pug паблишингийн орчуулан хүргэж буй эл номд багтсан 50 дүрэм таны амьдралд бодит биеллээ олж, өөрчлөлт авчирна гэдэгт үл эргэлзэнэ. Уг номын зохиолч Окамото Жүнко бол удирдах ажилтнуудын ярианы көүч, харилцааны стратегич бөгөөд 2001 оноос энэхүү чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тэрээр өнөөдрийг хүртэл 1000 гаруй захирал, удирдлагуудад мэдлэг туршлагаасаа заасан бөгөөд тэрхүү амжилтаараа “Домогт гэрийн багш” хэмээн нэрлэгдэх болсон аж.

Зохиолч: Окамото Жүнко

Орчуулсан: П.Энхжаргал Д.Майсүлд

Хуудасны тоо:252

  • ҮНЭ: 26,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Munkhtenger 2024.02.05
.
Erdenetsetseg 2024.02.05
good book
Булганхишиг 2023.12.25
Амжилт
Булганхишиг 2023.12.25
Баярлалаа