УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Нугачаа

Сет Годин замын дундаас болих нь заримдаа амжилтад хөтлөх чухал шийдвэр байдаг талаарх санааг хөндөж, Нугачаа хэмээх ойлголтыг тал бүрээс нь тайлбарлан олон сонирхолтой жишээгээр баяжуулжээ.
Аливаа ажил, төсөл бүгд л эхэндээ хөгжилтэй, сайхан байдаг. Тэгээд хэсэг явсны дараа хэцүү болж эхэлдэг билээ. Энэ нь Нугачаатай тулгарсны шинж байж мэднэ.

Нугачаа гэдэг бол эхлэл, төгсрөл (mastery) хоёрын дундах урт удаан өгсүүр зам юм. Энэ урт өгсүүр бол зарим талаар дөт зам ч гэж болно. Яагаад гэхээр хэчнээн урт байсан ч очих газарт тань үүнээс хурдан аваачих зам үгүй.

Аливаад амжилт ологсод Нугачааг эрэлхийлж байдаг аж. Тэд урд нь таарах саад бэрхшээл хэдий чинь хэцүү байна, түүнийг давсны дараах шагнал төдий чинь том байдгийг ойлгодог.

Гэхдээ саад бэрхшээл бүхэн Нугачаанд орсных байдаггүй. Мухар гудам, Хавцал гэсэн хоёр муруй мөн байдаг бөгөөд эдгээрт орчихсон бол Нугачаатай адилаар цаад талд нь гарна гэж үгүй. Зайлсхийх ёстой энэ хоёр муруйн талаар мөн зохиогч дэлгэрэнгүй тайлбарлан бичжээ.

Товчхондоо, ухаалгаар болих нь аливаад амжилт гаргахын нэг үндэс бөгөөд ухаалгаар болихын тулд Нугачааг ойлгож, эрэлхийлж, "талархалтайгаар угтах" хэрэгтэйг энэ номд өгүүлнэ. "Бие жижиг ч бэлчээр томтой" энэ бүтээл танд нэгийг бодуулж хоёрыг тунгаалгах болов уу.

Зохиолч: Сет Годин

Эрхлэн гаргасан: Арвис паблишинг

Хуудасны тоо: 93

  • ҮНЭ: 20,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.