Эртний Грект ур дүйгээрээ гайхагдсан уран барималч өөрийн хамгийн төгс бүтээл болох энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн баримлыг бүтээж гэнэ. Төгс төгөлдрийг дарь эх бурхан ивээж, баримлыг амь оруулан Галатеа нэрийг хайрлажээ. Уран барималч түүнийг эхнэрээ болгон улмаар дуулгавартай, хүлцэнгүйгээр үгийг нь дагаж, хүслийг нь хангаж байхыг шаардах ч бүсгүйн хүсэл мөрөөдөл, хэнээс ч үл хамаарахыг хүсэмжлэх эрх чөлөөний тэмүүллийг хорьж дийлсэнгүй. Үүндээ солиорох шахсан эр эхнэрээ зэлүүд байшинд түгжин эмч, асрагчдын байнгын хяналтанд оруулан хорьж орхив. Нөхрөөсөө төрсөн охиноо аврах хэрэгтэй болсон Галатеа ямар ч үнээр хамаагүй хорионоос гарч, эрх чөлөөнд хүрэхээр тэмцэх болно.
Зохиолч: Маделин Миллер
Эрхлэн гаргасан: Арвис паблишинг
Хуудасны тоо:60