УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Вавилоны хамгийн баян хүн

 Мөнгө ямар дүрмээр ажилладгийг ойлгохыг хүсвэл 1926 онд хэвлэгдсэн “Вавилоны хамгийн баян хүн” номыг уншихыг эдийн засагчид санал болгодог. Номын зохиолч Жорж Самуэл Клэйсон эртний вавилончуудын зарчмуудыг судалж, эдгээрээс санхүүгийн сахилга бат болоод ариг гамтай амьдралын арга ухааных нь талаар тайлж бичсэн нь дэлхий дахинд хамгийн эрэлттэй ном хэвээр байгаа юм. Энэ номын хэсгээс сонирхуулбал: Та мөнгөтэй болсныхоо дараа юу боддог вэ?
Энэ бол номын хамгийн чухал хэсэг юм. Морьт сүйх тэрэг насаараа урласан Баншир хэмээх эр амьдралынхаа ихэнхийг халуун наранд шатаж, мод сийлж өнгөрүүлсэн ч хэтэвч нимгэн хэвээр. Эндээс л тэрээр бусад хүн баяжаад, харин өөрөө гар хоосон хэвээр байгаагийнхаа хариултыг хайж эхэлнэ. Түүний асуултын эхний хариулт нь Вавилоны хамгийн баян хүн болох Аркадын зөвлөмжөөс улбаалан ирдэг. Хэн нэг нь баяжихын тулд юун түрүүнд хэр их хэмжээний мөнгө олж байгаагаасаа бус түүнийг хэрхэн захиран зарцуулж буйгаа ойлгох хэрэгтэй аж. Жишээ нь, Аркад бага залуугаасаа баяжих ухаанд суралцсан нь түүний эргэн тойрныхон болоод найз нөхдийнх нь анхаарлыг татсаар уджээ. Хүмүүс цалин нь буухад, эсвэл гэнэт их хэмжээний мөнгө өвлөн авах, шагнал урамшуулал хүртсэнийхээ дараа хамгийн түрүүнд юунд үрэх вэ гэж боддог нь нууц биш. Аркадын найзуудын хувьд энэ тохиолдолд шинэ байшин бариулах, сүм дугана босгох, тэр бүү хэл бурханд зориулан шинэ барилга бариулах эсвэл гадаад улс орноор зорчих шийдлүүдийг шууд л шүүрч аваад хэрэгжүүлж орхино. Нэг ёсондоо олдсон мөнгөө “царцаах” аргыг тэд хамгийн түрүүнд сонгодог байлаа. Харин Аркадын хувьд тэс ондоо аргыг сонгодог байжээ.

Зохиолч: Жорж Самүэлв Клэсон

Орчуулсан: Б.Хатантөмөр

Хуудасны тоо:187

  • ҮНЭ: 18,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Анхбаяр 2024.02.06
Ugui
Анхбаяр 2024.02.06
Ugui
Анхбаяр 2024.02.06
Уншаагүй