УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Ар, Өвөр Монголоор зорчсон тэмдэглэл

 Дундад Иргэн Улсын баруун хойд хил хязгаарыг судалдаг түүхч Ма Хэтяний энэ тэмдэглэл анх 1932 онд хэвлэгдсэн бөгөөд тухайн үедээ Монгол ахуй соёлын эрдэнэсийн сан хэмээн ихэд үнэлэгджээ. 1926 оны есөн сарын 23-ны өдөр Хятадын Ланьжоу хотоос замд гарсан зохиогч 3 сар аялж, мөн оны арванхоёр сарын 23-нд Хүрээнд ирсэн байдаг.


Ингээд Хүрээнд сар гаруй суугаад Буриад Монголоор дамжин Москва орж, эргэж Хүрээнд ирээд 1927 оны таван сард Түшээт хан, Сайн ноён хан аймаг, Өвөр Монголын Алашаагаар дамжин нутаг буцжээ.
Хүний нутагт өвөл, хавар, зун, намрын дөрвөн улирлын турш 9 сар түмэн бээрийн газарт аялсан Ма Хэтянь Хятадын Ланьжоу, Лянжоу, Ганьжоу, Өвөр Монголын Эзнээ, Ар Монголын Гурвансайхан уулын хошуу, Сайн ноён хан аймаг, Хүрээ, Дээд Үдэд хүрч, Ар, Өвөр Монголын ахуй амьдрал, улс төр, нийгэм-эдийн засаг, үндэстэн ястан, шашин соёл, сургууль боловсрол, үйлдвэр худалдаа, мал аж ахуй, зам харилцаа зэргийг нарийн судалсан байна.

Морин тэргээр замд гарсан Ма Хэтянь тэмээ унаж, морь хөлөглөн, машинаар Дээд Үд орж, галт тэргээр Москвад хүрчээ. Ийнхүү мал аж ахуй голлосон Ар, Өвөр Монгол, Зөвлөлтийн харьяанд багтсан Буриад Монголоор аялсан нь хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийн жимээр зорчсоноос ялгаагүй билээ.

Зохиолч:МА ХЭТЯНЬ

Орчуулагч:Б.Гэрлээ

Хуудасны тоо:294

  • ҮНЭ: 30,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.