УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Үхэл гэж юу вэ?

"Үхэл" гэдэг сэдвээр бичигдсэн философийн үзүүлэн тоглолт. Философидох гэж юу болох, аливааг хэрхэн тултал эргэцүүлж болдогийн яруу тод практик хичээл таны гарт очиход бэлэн боллоо.

Магадгүй ингэж бодож болох юм.
"Үхэж үзээгүй хүн үхлийн тухай юу мэдэх юм бэ?" гэж.
Яриа байхгүй үнэн. Бидний хэн маань ч үхэж үзээгүй. Үзэгсэд нь харин нэгэнт үгүй болсон.
Тиймээс хэнд ч туршлага байхгүй.
Тэгвэл хэн ч мэдэхгүй юмыг хэнээс ч сонсоод цагийн гарз болох уу?
Тийм бол хэнийг ч сонсохгүй, хэнээр ч заалгахгүй, зөвхөн өөрөө л дотроо бодож явах болох нь ээ?
Байзаарай, гэхдээ та ч бас өөрөө үхэж үзээгүй шүү дээ! Тэгэхээр таны бодол ч бас цагийн гарз болох бус уу?
Тийм бол ерөөсөө үхлийн тухай ямар ч бодол бясалгал, бусдын үг, айдас эргэлзээ, ер юу ч хий дэмий агаарын яриа болж, үхэл гээчийг огт байдаггүй юм шигээр нүүр буруулан амьдрах гэсэн цорын ганц сонголт л үлдэх нь.
Гэтэл тэгэх нь хэр ухаалаг амьдрахуй вэ?
Гарцаагүй үхнэ гэдгээ мэдсээр байж түүнийг үл тоон амьдарна гэдэг өөрөө боломжтой зүйл үү?
Харамсалтай нь тэгэх боломжгүй. Бидний эргэн тойронд гэр бүл, ахан дүүс, найз нөхөд 1, 1-ээрээ гунигтайяа үхэж одсоор байна. Тэгээд нэг л өдөр таны ээлж ирнэ. Та түүнийг сайн мэдэж байгаа. Оюун ухаант хүн болж нэгэнт төрснийх тэр бүхнийг анзаараагүй царайлан шавж мэт амьдарна гэдэг даанч боломжгүй.
Тэгээд ч түүнийг огт ойшоохгүй амьдаръя гэх нь яахан ухаалаг байх билээ? Зүйрлэвээс чухал захиа авчаад нээж харалгүй явах лугаа адил харалган хийгээд мунхаг хэрэг болох буй.
Тиймээс үхлийг тунгаацгаа!!! Айж цэрвэж зугталгүй, ганц удаа ч болов эгц нүүрэлдээд үз.
Йелийн их сургуульд 23 жилийн турш тавигдаж, олон оюутны таашаалыг хүртсэн энэхүү лекц таны өөртэйгээ нүүрэлдэх, айдастайгаа нүүрэлдэх, үхэлтэй нүүрэлдэх бодролд тань хөтөч туслах болно.

Зохиолч: Шелли Каган

Хуудас: 278

  • ҮНЭ: 25,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.