УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Нил ягаан secret

 Уншиж дуусаад санаа алдана ...

Чихэр эмэгтэйн 147 хоног цуврал номын зохиолч Б.Энхжаргалын шинэ бүтээл энэхүү номыг уншсан бүх эмэгтэйчүүд нил ягаан насаа хайрлах, романтик уран сайхны кино үзсэн мэт дурлуулж, санаа алдуулж, хэн нэгнийг үүрд мартахад эсвэл үгүйлэн санахад туслах нууж унших хөнгөн гуниг төрүүлэх ном.
"Нил Ягаан Secret " номын хэсгээс...
...Өвдсөн болов уу?
- Тийм ээ өвдсөн . Гэхдээ махан бие өвддөггүй юм билээ. Арьс урагдаж завсраар нь цус чихэлдэн урсахад би амьдарч байснаа сая санадаг юм. Цуурсан шаазан буцаж нийлэхгүйн адил аагим халуун зуны үдэш гэнэт бударсан цас хэзээч зүрхнээс арилахгүй ...
Харин дурсамж өвддөг юм. Зүрх өвддөггүй юм билээ . Зүрх зүгээр л эзнийгээ дагаж уйлдаг даруухан эрхтэн юм. Хамгийн их өвддөг , шаналдаг аргаа бараад өнгөрсөнөө эргэж хараад бачимддаг зүйл бол дурсамж . Дурсамж бол бүх юм дууссаны дараа цор ганцаараа гутлаа чирэн гудмаар гундуухан алхдаг өвдөлт юм.

Зохиолч: Б.Энхжаргал

Хуудас: 160

  • ҮНЭ: 23,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.