УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Тав хүртэлх нас

Шинэхэн эцэг эхчүүдэд зориулсан, шинжлэх ухааны үндэстэй далан чухал зөвлөмж.
Амьдралаар шалгагдсан, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд нийцсэн, хүүхэд өсгөж төлөвшүүлэхэд тустай зөвлөмжүүдийг эмхэтгэсэн, эцэг эхчүүд ашиглахад эвтэйхэн, энгийн ойлгомжтой нэг л ном байдаг болоосой гэж шинээр эцэг эх болсон хүн бүр боддог! Харин энэ ном одоо таны өмнө байна. Энэ номыг бичсэн сэтгүүлч, залуухан ээж Трэйси Катчлоугийн өгч буй зөвлөмжүүд нь эрдэмтэн мэргэжилтнүүдийн зөвлөгөө болон өөрийнх нь хувийн туршлагад үндэслэсэн, ойлгоход хялбар, энгийн үгсээр бичигдсэн юм. Эхний таван жил нь хүний амьдралын тун чухал үе бөгөөд энэ хугацаанд хүүхэд маш эрчимтэй өсөж хөгждөг. Энэ талаар эцэг эхчүүдийн мэдэж байх ёстой бүхэн энэ номд бий. Хайртай үрээ ухаалаг, аз жаргалтай, хүнлэг, бусдыг ойлгодог хүн болгож өсгөн бойжуулахад тань энэ ном тусална. Хүүхдийг хэрхэн тогтмол цагт унтдаг, өөрөө хөтөвч дээрээ суудаг болгож сургахаас авхуулаад үг яриа, оюун ухаан, сэтгэхүйг нь яаж хөгжүүлэх, ирээдүйн амьдралд багаас нь хэрхэн бэлтгэх тухай энэ номоос уншаарай.

Зохиолч: Трэйси Катчлоу

Хуудас: 255

  • ҮНЭ: 22,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.