УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Ий күү карт

“Ий күү” тоглоом нь 129 асуулт даалгавартай 30 ялгаатай сэтгэл хөдлөлийг таних, илэрхийлэх, хариу үзүүлэх чадварт суралцахын зэрэгцээ найз нөхөд, гэр бүлийн чанартай цаг гаргах үр дүнтэй, сонирхолтой, хялбар арга хэрэгсэл болно.
Энэхүү картан тоглоомын онцлог нь хүүхдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх биеийн илэрхийлэмжийг монгол ахуй соёл, сэтгэхүйн онцлогоор дүрсэлж харуулснаараа монгол хүнд хэрэглэхэд ойр дөхөм байх юм.
“ИЙ КҮҮ” картан тоглоом нь аливаа харилцаанд сэтгэл хөдлөлөө зөв удирдах чадварыг хөгжүүлэх үр дүн, ач холбогдолтой арга хэрэгсэл болно. Үүнд:
Өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таних чадвар
Өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх чадвар
Бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг таних чадвар
Бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжид хариу үзүүлэх чадвар
Бусдын оронд өөрийгөө тавьж, ойлгох чадвар
Өөрийгөө дотоодоос хүчирхэгжүүлэх буюу сэдэлжүүлэх чадвар
Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ нэрлэж илэрхийлэх үгийн сан нэмэгдүүлэх
Багтах зүйлс:
Тоглоомын заавар
“Сэтгэл Хөдлөл” карт- 61 ширхэг
“Чамд ямар санагдах вэ ?” карт-48 ширхэг
“Мэдрэмж” карт -20 ширхэг
Дараах 7 төрлийн тоглоомыг та хүүхдүүдтэйгээ хамт тоглонгоо тэдний сэтгэл хөдлөлийн чадварыг хамтдаа хөгжүүлэхийн хажуугаар хүүхдээ илүү их танин мэдэх боломжтой.
“Мэдрэмж хэрэгтэй”
“Робот”
“Бүгдийг нь”
“Ижил Мэдрэмж”
“Та Таа”
“Мэдрэмжээ Ярих”
“Чамд Ямар Санагдах Вэ?”
Санамж: Нийт картан дээрх асуултууд болон дүрмийг нөхцөл байдалдаа тохирсноор хувиргаж ашиглаж болно.

  • ҮНЭ: 18,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.