Уг роман нь алдарт Ди Веррау гүн ахайтны амьдралаас сэдэвлэн бичигджээ. Тэрбээр олон жилийн турш алдарт түүхэн хүний, тухайлбал Савойн ван буюу Виктор Амадейн нууц амраг байжээ. Энэхүү романд нууц амрагийн адал явдал дүүрэн адармаатай амьдрал, зовлон жаргалыг тодорхой харуулдаг юм. Тэрбээр эцэстээ Савойн ванг орхиж, нууц амрагийн амьдралтайгаа салах ёс гүйцэтгээд Парижд эргэн ирнэ. Улмаар тухайн цагийн эрчүүдийнхээ дунд алдаршиж, шүтэн бишрэгчдээсээ “Тачаалын хатан хаан” нэрийг хүртэж, гайхам хачирхалтай амьдралыг туулсан тухай өгүүлэх ажээ.
Зохиолч: Александр Дюма
Хуудас: 400