УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

сайн стратеги муу стратеги

Монголын олонх байгууллага стратегиа буруу тодорхойлдог. Зорилгоо стратегитайгаа хольж хутгадаг. Ихэнх тохиолдолд зөв стратеги ч гэсэн зорилго шиг сонсогддог нь үнэн.
Зорилго бол бидний ирээдүйд хүрэх төвшин. Харин стратеги бол зорилгыг биелүүлэх бодлого юм.
Зорилгыг тодорхойлох амархан. “Зах зээлд тэргүүлэгч болох”, “Ашгийн маржинг 30 хувьд хүргэх” гэх мэтээр өрсөлдөөнд амьд үлдэхийн тулд зайлшгүй хүрсэн байх ёстой төвшинг бид амархан харж чаддаг. Гэтэл стратегийг тодорхойлох төвөгтэй. Жишээ нь “Харилцагчийн үйлчилгээний чанарыг эрхэмлэх” гэдэг стратеги нь сонсоход гоё боловч бодит амьдрал дээр хэрхэн буух нь ойлгомжгүй төдийгүй хэт ерөнхий байна. Энэ дэлхий дээр харилцагчийн үйлчилгээний чанарыг анхаардаггүй компани гэж нэгээхэн ч үгүй. Гэтэл стратеги нь бидний өрсөлдөөнд ялах гол бодлого юм. Өрсөлдөгчидтэйгээ ижил, өөрөөр хэлбэл компани бүрийн хийх ёстой ажлыг үндсэн стратеги мэтээр томъёолбол юу болох билээ?

  • ҮНЭ: 56,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.