“Тэнгэр заяат”… Энэ үгэнд монголчууд их дуртай. Тэгвэл чухам эл үгэнд эзэн болсон ухаалаг, дайчин, олондоо хүндлэгдсэн нэгэн сайхан бүсгүйн номын анхны уншигч болох завшаан тохиосонд талархахын зэрэгцээ өөрийгөө ч, амьдралаа ч чин үнэнээр нь дэлгэж, сэтгэлээ ч зоригтойгоор нээж чадсан зоригийг нь үнэлэн сууна. Аливаа зүйл энгийн байхдаа хүчтэй гэдэг. Тэгвэл бусдын л адил алдаа оноот амьдралынхаа туршлагаас олж нээсэн, ухаарсан бүхнээ гоёж чимэлгүй, тэр л хэвээр нь сийрүүлэн, уншигч танд ухаарал өргөжээ. Энэ бяцхан ЭЕРЭГ ном өөрийгөө танихад тань, өрөөлийг ойлгоход тань, буруугаа хүлээхэд тань, бусдыг уучлахад тань, сэтгэлээ нээхэд тань, сэрэмжилж ухаарахад тань туслах нь дамжиггүй. Хүсээгүй ч нөмөрсөөр л явдаг олон давхар “нөмрөг”-өө бүгдээрээ хуулж, ил далд бүх л нүүр нь толины тусгал мэт адилхан оршдог шилэн ертөнцөд амьдрах сан...
Энэхүү номыг уншаад, олон олон хүн чин сэтгэлээсээ ингэж хэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Зохиолч: Б.Пагмадулам
Хуудасны тоо:266