УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Домогт баатар Дандар

Дандар агсны алдарт тулаан, алаг морь, гайхамшигт ялалтуудын баримт сэлт, домог яриа өнөөг хүртэл дуурсагдан буй. Олон ч ном зохиол хэвлэгдэж, хөшөө боссон. Харин хэрхэн дайны дараах энх цагийн баатар болсныг нь, дайны цагт цусаараа олсон гавьяа алдраа энхийн цагт хэрхэн хөлсөөрөө бататгаж, басхүү амьдрал хэмээх цусгүй тулаанд алдаж онож явсныг нь цөөн хүмүүс л мэднэ. Нэгэн хүний түүхээр нэгэн амьдралын түүхийг, нэгэн улс орны түүхийг, бас нэгэн зууны түүхийг ч өгүүлж болно. Л.Дандар агсны ач охин Г.Гангамөрөн өвөөгийнхөө амьдрал үйл хэргээр дамжуулан өнгөрч одсон нэгэн зууны тухай өгүүлэхийг хүссэн нь энэ ажгуу.

Зохиолч: Г.Гангамөрөн

Хуудасны тоо: 206

  • ҮНЭ: 25,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.