Сургуулийн өмнөх нас /2-5/ болон сургуулийн насны /5-10/ насны хүүхдийн хооллолтын онцлог болон хоол боловсруулалтын онцлогийг тус тус тайлбарлаж, хүүхдийн нас, өсөлт, хөгжилд тохирсон хоол хүнсийг хэрхэн бэлтгэх, ямар төрлийн хоол хүнсийг хязгаарлах тухай, мөн хоол хүнснээс хамаарах болон хоол хүнсээр дамжих өвчлөлүүдийн мэдээллийг дэлгэрэнгүй оруулж өгсөн. Мөн 2-оос дээш насны хүүхэд өөрөө бие даан хооллох эрмэлзэлтэй байдаг бөгөөд энэ үед хүүхдийн хоолыг бэлтгэх, хооллоход эцэг эх төдийгүй багш, эмч, тогооч нар хэрхэн анхаарах тухай БНСУ, АНУ, Япон зэрэг орнуудын туршлагын мэдээлэлд харьцуулж, хүүхдийг эрүүл хоолны дадалтай болоход туслах зөвлөгөө зэргийг тусгасан байна.
Зохиолч: М.Оюунбилэг
Хуудасны тоо: 261