“Нар хүнээс манддаг” номын нэгдүгээр дэвтэртээ “Харилцаагаа хэрхэн тэлэх” тухай бичсэн бол энэ номоо харилцаагаа хэрхэн гүнзгийрүүлэх талаар бичлээ. Хоёрдугаар дэвтрийг бичихээр зориг шулуудсан тэр өдөр самбар дээр “АМЬД ХАРИЛЦАА, ӨӨРӨӨРӨӨ БАЙХ ОРОН ЗАЙ” гэж томоор бичээд самбар ширтэн хэсэг суусан юм.Миний харж байгаагаар харилцаанд хамгийн их дутагдаж буй хоёр зүйл бол энэ. Хотжих тусам хүн бүхэн хувийн орон зай, амьд харилцааг илүү их хүсэж байна. Хүн бүр ямар нэг хэмжээгээр амьд харилцааг үгүйлж эхэлсэн цаг үеүд урсаад эхэлжээ. Хүн хүнээр дутагдана гэдэг юунаас ч илүү аймшигтай. Төгс нэгнийг хайдаг биш, төгс бус чанарыг хүлээн зөвшөөрдөг хүн л харилцааг бүтээдэг.
Таны ирж байгааг хараад баярладаг, явахад араас тань харж зогсдог хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй. Зохиолчийн үг
Зохиолч: П.Буяндэлгэр
Хуудасны тоо:201