Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Д.Маам ард түмэндээ үеийн үед дуурсагдах гайхамшигт бүтээл үлдээсэн нь “Газар шороо” хэмээх гурамсан роман юм. Манжийн дарлалын үед Дарьгангийн хошуу нь онцгой бүс байсан бөгөөд энэ нутгийн ард түмний өвөрмөц ёс заншил, аж төрөл, ангийн хурц ширүүн зөрчил тэмцлийг уран сайхны аргаар яруу сайхан дүрслэн үзүүлсэн зохиол билээ.
“Хангай” Базар, “Бух” Дагдан, “Буруу” Цолмон гээд амьд дотно дүрүүд уншигчдын сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ. Манжийн ноёрхолыг түлхэн унагасан ч Хятадын эрхшээлд орох аюул тулгарсан Монгол үндэстэн эрх чөлөө, тусгаар тогтнол, газар_шорооныхоо төлөө амь хайргүй тэмцсэн өрнүүн түүхийг үйл явдлын зангилаа хэлхээн дунд сүлжиж бичсэн сонирхолтой бүтээл юм. “-Хүү минь, эгнэгт төрсөн газар шороогоо гэж яв. Түүнгүй бол хөл чинь юун дээр гишгэнэ билээ!” гэсэн үг энэ зохиолын үнэ цэнийг тодорхойлно. Айл гэрийн номын санд заавал байх ёстой цагийн шалгуурыг давсан сонгодог туурвил юм.
Зохиолч: Д.Маам
Хуудасны тоо:508