УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Богд Миларвайны тууж

 Мял Богдын намтрыг уншсан хүн олон биз. Түүний намтарт эцгийн өв хөрөнгийг авга ах, хахай эгч нартаа алдсан Тойвгоо хөвгүүн (Мял Богдыг багад ийнхүү дууддаг байж) эхийн захиас ёсоор хараал жатга сурахаар оджээ. Өөрийн бие, хэл, сэтгэл юугаан ламтнаа өргөн тангараглаж эрдэм бүхнийг сурч хожмоо авга ах, хахай эгч нар хийгээд өөрсдийг нь дорд үзсэн хүмүүсээс өш хонзонгоо авсаны дараа харин хичнээн их нүгэл үйлдсэнээ ухаарна. Энэ их нүгэл хилэнцийн үйл лайгаа энэ насан хийгээд хойд насандаа үүрч барахгүй гэдгээ ойлгосон Тойвгоо учрахуйяа бэрх багшийн зарлигаар хатуужил явдалд шамдан улмаар хилэнц түйтгэр бүхнийг хоцроолгүй арилгасан гэдэг. Энэ насны жаргалан бүхнийг огоорч багшийн зарлигийг бүтээхийн тулд энгүй хатуужилт зоригоор уулнаа бясалгаж, найман их хатуужил явдлыг туулан, халгайгаар хооллон хамаг бие нь ногоон болсон хэмээн өгүүлнэ.

Орчуулсан:Б.Болдбаатар

Хуудасны тоо:511

  • ҮНЭ: 42,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.