Бид дотоод хүүхдээ анхаарахгүй байх нь өөртөө болон амьдралдаа сэтгэл дундуур байх шалтгаан болдог. Энэхүү байдлыг даван туулж, сэтгэл хангалуун амьдралаа урлахад тань зориулан “ЖАРГАЛТАЙ” дотоод аяллын хөтөч ном тус болно. Баяр хөөртэй таатай мэдрэмжээр хуудас бүрийг догдлон эргүүлж, зурж бичих явцад дотоод хувирал явагдсаар байх болно.Өөрийгөө танин мэдэж, сөрөг сэтгэл хөдлөлүүдийг чөлөөлж, эерэг аз жаргалтай талыг нэмэгдүүлэх үйл явцыг амжилттай хөтлөн явуулахын тулд арт терапи, көүчингийн арга техникүүдийг ашиглан боловсруулсан.Бид бүгдийн дотор энхрийхэн бяцхан охин бий. Түүнийг сонсож, ойлгож, хайрлах тусам бид өөрсдөө улам илүү жаргалтай болох болно. Өөрийнхөө дотоод ертөнцөөр аялахад тань хамгийн дотны найз, чин сэтгэлийн дэмжигч тань болно гэдэгт итгэлтэй байна. Цоо шинэ мэдрэмж, ид шидээр дүүрэн сонирхолтой аялалд нь амжилт хүсье.
Энэ номын хуудас бүр ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОН, ХАЙРЛАЖ сурах хүсэлтэй өсвөр насны охид болон бүхий л насны бүсгүйчүүдийн доторх тэрхүү гайхамшгийг амилуулан сэрээхэд туслах шидэт дохиур байх болно.
Зохиолч: Б.Пагмадулам, П.Бадамцэцэг