Хамаг монголыг Хабул хаан захирч байх үеийг романд өгүүлнэ. Амбагай хаан охиноо хүргэж өгч яваад Татарт баригдан модон илжигт хадуулж нөгчсөн гунигт түүхээс роман эхэлж, улмаар Есүхэй баатар шувуу агнан явах зуур Олхонуд аймгаас эм аваад буцаж яваа Мэргидийн их Чилэдүтэй таарч, мухлаг тэргэнээ гоо бүсгүй байхыг үзэж ах Нэгүн тайж, дүү Даридай Отчигин хоёртой нийлэн үгсэж Өүлэн үжинг булаан авсан нь цус өш хонзонгийн эхлэл байсан гэж зохиолч үзсэн байна. Түүхийн энэ эгзэгтэй үед Хабул хааны долоон хүүгийн дундах Хотула хаан сууж Хорхоног Жибурын хөндийд хажуу газрыг халцартал, өвдөг газрыг өлцөртөл бүжиглэж цэнгэв. “Монголын жаргалан нь бүжиг хурим бөлгөө” гэж нууц товчоондоо дурдсан ч зовлон эс дутжээ. Хотула хаан, Хадаан тайж, Есүхэй баатар нар Амбагай хааны өшөөг авсугай хэмээн Татартай арван гурван удаа тулалдсан ч ялж эс чадав. Энэхүү үйл явдалтай “ял янхан”-д унасан Бөлжгөн хатны “тогоо өнгийх” гуйранчлал, Хабул хааны ахмад хөвүүн Охинбархагийн гунигт үхэл сүлжин өрнөж явсаар Татарын Тэмүжин Үгэ, Хорибуха нарыг барьж ирсэн Есүхэйн гэрт шагайн чинээ нөж атган хүү төрснөөр роман өндөрлөж байна.
Зохиолч:Д.Төрбат
Хуудасны тоо:225