Энэхүү цуврал ном нь нэг талаас зохиогчийн уламжлалт анагаах ухааны онол, судар, эх сурвалжийг үзэж судалсан мэдлэг, нөгөө талаас яг энэ цаг үед эмнэлзүйн практикт хүн амд зонхилон тохиолдож буй эмгэг өвчлөл, түүний шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зэргийг эмчийн оюун, сэтгэлийн шинжлэлээр боловсруулан түгээж буй зөвлөгөө, мэдээллийн эмхэтгэл юм. Номд орсон ярилцлага, зөвлөгөөнүүдийг түгээхдээ уламжлалт анагаах ухааны нарийн мэргэжлийн эмч хүний хувьд онолын болоод эмнэлзүйн үндэслэлтэй, үнэн зөв, эмч төдийгүй энгийн иргэд амьдрал дээр хэрэгжүүлж, хэвшүүлэхэд боломжтой байх гэсэн үндсэн зарчмыг баримтлан бичиж ирсэн тул таны ширээний ном болох болно.
Зохиолч: Г.Одонцэцэг
Хуудасны тоо: 112