Энэхүү номонд өсвөр насныхан тэдэнд түгээмэл тохиолддог атлаа тэр бүр бусдад хэлж тусламж хүсээд байдаггүй магадгүй биеэр уулзан сэтгэл зүйн зөвлөгөө авахдаа ч ил гаргадаггүй асуудлуудаа хуваалцан хариу зөвлөгөөг авсныг хүргэж байна. Сургуулийн орчин, Гэр бүл, Найз нөхөд, Үерхэл нөхөрлөлийн үед тохиох асуудлаас эхлээд Мэргэжил сонголт, Зорилго, Цаг төлөвлөлт, Харилцаа, Асуудал шийдэх чадвар гэх мэт өсвөр насныхан амжилттай бие хүн болон төлөвшихийн тулд зайлшгүй мэдэх шаардлагатай олон сэдвүүдийг багтаасан бөгөөд зөвхөн өсвөр насныхнаас гадна тэдний эцэг эхчүүд хүүхдийнхээ ертөнцийг танин мэдэх, тэдэнтэй хэрхэн харилцах вэ гэдэгт суралцах гарын авлага маягаар ашиглаж болохоороо онцлог юм. Зөвлөгөөнүүд нь өсвөр насныхан болон эцэг эхчүүд аль аль нь уншихад хялбар, ойлгомжтой байхад номын багийн сэтгэл судлаач нар маань анхааран ажиллалаа.
Зохиолч: Б.Алтанцэцэг
Хуудасны тоо:310