УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Анж Питу

 Бусдаасаа өвөрмөц, сэтгэхүйн хувьд тэс ондоо төрсөн Анж Питу хэмээх хүүгийн ээж нас барснаар түүний золгүй хувь тавилан эхэлнэ. Асран хамгаалагчгүй өнчин хоцорсон тэрээр авга эгчийндээ амьдрах болсноор нөхцөл байдал бүр хүндэрч, өөрөө өдрийн хоолоо өл залгуулах, шуналтай авгынхаа амь зуулгыг олох хэрэгтэй болно. Өдөр, шөнийг умартан шувуу, туулай агнаж, түүний ангийг арьсыг авга эгч нь дамнан худалдаална. Гэвч нэгэн өдөр Форте ламын сургуулиас түүнийг хөөгдөхөд хожим Питуг лам болгож, нярваар нь ажиллаж маш их мөнгөтэй болно гэж мөрөөдсөн авга эгчийн мөрөөдөл замхран алга болоход гэрээсээ эргэлзэлгүй хөөнө. Ийнхүү Анж Питу ангийн махаар амь зууж явахдаа фермийн эзний охин Катрин хэмээх нэгэн сайхан бүсгүйг олж харна...

Францын хувьсгалыг нэвт шингээсэн эл романд өлсгөлөн, харанхуй бүдүүлэг Францын ард түмэн өөрсдийн ядуурлын шалтгаан гэж үзсэн бүхнээ устгахын төлөөх улангасан дайрах бослого хөдөлгөөн, хурц тэмцлийг харуулна.

Зохиолч: Александр Дюма

Орчуулагч: Т.Амардаваа

Хуудасны тоо: 533

  • ҮНЭ: 20,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.