Уг номын зохиолч Вальтер Хайссиг бол Холбооны Бүгд Найрамдах Герман улсын алдарт монголч эрдэмтэн билээ. Уг бүтээлд 20-р зууны 30-иад оноос хойш Өвөр монгол оронд судалгаа хийж, ховор чухал ном, судар бичгийг цуглуулж явсан адал явдал, өрнөдийн монголч эрдэмтдийн монгол болон дэлхийн бусад хэл дээр бичигдсэн ном бичгийн хадгалалт, эрэл хайгуул Монгол судлалын өв соёлуудын талаар түүхэн үнэнийг харуулжээ. Мөн Монголын эзэнт гүрний үеэс 1960 он хүртэлх Монгол үндэстний түүх, хэл соёл, шашин суртахуун, аман зохиолын тухай судлан бичсэнээс гадна алдарт монголч эрдэмтдийн Монгол, Өвөр Монгол зэрэг орноор судлан шинжлэх их аяныг явуулж байх үеийн сонирхолтой баримтуудыг дурдаж үндэстний төрхийг илтгэсэн нь нэн онцлог болжээ.
Зохиолч: Вальтер Хайссиг
Хуудас: 378